Сая жоохон код мод харж янзалж сууж загварыг нь бага зэрэг өөрчилвөө, шинэ блог болох энэ блогныхоо.

Дөнгөж ганц бичлэг бичвүү гүй юү сэтгэгдэл бичигдээд л, гоё л юм...
Өнөөдөр баахан шалгалт малгалт даалгавар энэ тэрээ өгч дуусаж санаа амарлаа шүү... Гэхдээ энэ 7 хоногийн амралт арай л эхлээгүй байна. Одоо 4:30аас calculus гэж балай хичээл орно. Хичээл нь ч яахав зүгээр, гэхдээ багш нь...ёооё...би монгол хүн л дээ, гэхдээ муулчихья, монголчууд ер нь ууртай байх их дуртай юм шигээ...тэр багш бол танилцаж амжаагүй шахуу байж зандрангүй дуугаар яриад л кү нээрээ...

Нээрээ би энэ амралтаар яг кино үзмээр байна...театрт...
Нэг хүүхэлдэйнд үхэж байна, лаг хөөрхөн...

Өдөр болгон үзэх гээд л...хамаг юмаа хойш нь 30 минут тавиад л үзэж байгаа юм чинь...
Нэр нь
"Мирүмо дэ Пон". Япон хүүхэлдэй...

Дараа тэгж байгаад гоё энэ талаар бичнээ..
Монгол гарын байрлалаа сайн мэдкү, сая "ё" үсгийг хичнээн хайваа, нэг юм авч наадаг юм билүүдээ, за за яахын, ингэж бичээд сурчихвал хэрэгтэй...