Sigh...
Миний талаар...
17-той...
Утас, компьютер, хөгжимгүйгээр байж чадахгүй э...
Чимгээ эсвэл Чимэ эсвэл [чайм] гэдэгийн намайг :)
блог хөтлөх дуртай...
их эх оронч...



Блогийн талаар...
миний дуртай зүйлүүд...
...бодлууд...
...өдрийн тэмдэглэл...
...хайртай хүмүүс...


¬¬¬`Memories that last forever`¬¬¬

Сайхан амьдрах зөвлөгөөнүүд :)

http://i27.photobucket.com/albums/c185/Chime_so/mmaezo.gif

1. Хүмүүст хүсэж байгаагаас нь илүүг өгч бай.

2. Хамт ярилцах дуртай хүнтэйгээ л гэрлэ. Хөгширөх тусам харилцаа л илүү чухал болдог.

3. Сонссон бүхэндээ битгий итгэ. Байгаа бүхнээ битгий зар. Хүссэн чинээгээрээ битгий унт.

4. "Хайртай" гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ хэлээрэй.

5. "Уучлаарай" гэж хэлэхдээ хүний нүд рүү нь харж байгаарай.

6. Гэрлэхээсээ ядаж 6-н сарын өмнө тэр хүнтэйгээ сүй тавьсан байгаарай.

7. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэ.

8. Хүний хүсэж мөрөөддөг зүйлийг хэзээ ч битгий шоол.

9. Хүчтэй дурла. Сэтгэл чинь шархдаж болно гэхдээ энэ бол бүрэн амьдрах ганц зам.

10. Маргалдах үедээ шудрага л бай. Нэрээр нь бүү дууд.

11. Хүмүүсийг хамаатнаар нь шинжиж болохгүй.

12. Удаан ярь, хурдан бод.

13. Хэрвээ хүн чамаас хариулахыг хүсээгүй асуултыг чинь асуух юм бол "Яагаад та үүнийг мэдэхийг хүсэв?" гэж асуугаарай.

14. Агуу хайр, агуу амжилт бүхэн эрсдэлтэй алхамтай холбоотойг санаарай.

15. Өөрийгөө хүндэл.

      Бусдыг хүндэл.

      Өөрийнхөө үйлдэл бүрт хариуцлага хүлээж чаддаг бай.

16. Хэн нэгэн найтаахыг сонсвол "Бурхан өршөө" гэж хэл...

17. Чи унаж болно, гэвч хичээлээ бүү мартаарай.

18. Жижигхэн зүйл том нөхөрлөлийг чинь эвдэхийг битгий зөвшөөр.

19. Алдаа гаргасан гэдгээ мэдсэн дариудаа засах алхамыг хийж эхэл.

20. Утсаа авч байхдаа инээмсэглэж сур. Ярилцагч чинь үүнийг мэдрэх болно...

21. Заримдаа цагийг ганцаараа өнгөрөөж сур.

 

http://i27.photobucket.com/albums/c185/Chime_so/cutecolorsbear5.gif


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

....Ингээд Баяртай....
Шалгалтын 7 хоногт баяртай гэж хэлэх цаг боллоо...
ёх, гарчиг өгч чадахгүйнээ.
Миний амьдрал завгүй болоод л байна....
(гарчиггүй)

Найзууд




:-)
 
xaax