Sigh...
Миний талаар...
17-той...
Утас, компьютер, хөгжимгүйгээр байж чадахгүй э...
Чимгээ эсвэл Чимэ эсвэл [чайм] гэдэгийн намайг :)
блог хөтлөх дуртай...
их эх оронч...



Блогийн талаар...
миний дуртай зүйлүүд...
...бодлууд...
...өдрийн тэмдэглэл...
...хайртай хүмүүс...


¬¬¬`Memories that last forever`¬¬¬

Анхны бичлэг :)

Анхных юм чинь өөрийгөө танилцуулья гэж бодлоо. Би ер нь блог хөтлөх дуртай хүн л дээ. Гэхдээ дуртай болоод нээх удаагүй ээ, саяны хавраас л... Саяхан монгол блог сайт байдаг гэж мэдээд энд ч бас дандаа гоё блог хөтлөж байя гэж бодсым. Гоё монголоор бичээд л сайхан шд.

Намайг Чимгээ гэдэг.

Энэ хавар би 10-н жилээ төгссөн.

Энэ зун би 17 нас хүрсэн.

Энэ зун анх би аав ээж гэр бүлээсээ хол ганцаараа хүний нутагт амьдарч үзсэн.

Харин одоо бол Монголдоо байна.

Нэг их сургуульд "мэдээллийн технологи" сурч байна.

Хөгжимгүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй ээ.

Анимаци, хүүхэлдэйнд үхдэг.

Зураг, график харж баясах дуртай.

Цэцэг, эрвээхэй хэлбэртэй бүхэнд дуртай.

Боловсролтой, олон хэлтэй, ухаантай хүмүүсийг харж бишрэх дуртай.

Хүмүүсийн намтар их уншдаг.

Уран зохиолын урт ном уншдаггүй харин кино үздэг.

Богино хэмжээний шог маягийн зохиол, комик уншдаг.

Монгол гэдгээрээ лаг их бахархаж явдаг...

Аль нэг форумд юм бичиж явдаггүй ээ, 2 жилийн өмнө тэгдэг л байсан, харин одоо бол нэг л залхуутай санагдаад байдаг болсон...

Өөр чинь...

Заа за дараа санахаараа бичнээ.

Би бусад хүмүүс шиг олон сайхан үг ашиглаж, уран дүрсэлж бичихдээ тааруу...

 

Хэдэн хоногийн өмнө энэ зурагнуудыг блогон дээрээ тавьж байсан юмаа:

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

18:36 , 2006-09-20 .. Бичсэн: 192

Гоё юм аа. 17 настай байхдаа л блог нээж байдаг. Би гэдэг хүн тэгэхэд 25 насандаа блогтой болж байдаг. Хөгжил дэвшил ээ гэж. Би чамаас 8 насаар хоцорж яваа юм байна даа. Блогоо цааш бичээрэй. Амжилт хүсье.



{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

....Ингээд Баяртай....
Шалгалтын 7 хоногт баяртай гэж хэлэх цаг боллоо...
ёх, гарчиг өгч чадахгүйнээ.
Миний амьдрал завгүй болоод л байна....
(гарчиггүй)

Найзууд




:-)
 
xaax